Sankara Lyrics & Tabs by Temuulen & Turmunkh
Sankara
guitar chords lyrics
САНКАРА
Тавиланг өөрчилж болдоггүй болохоор
Тэгэсгээд би мартсан
Тэнгэрт байгаа надад
Чиний тухай бодол алга
Уул хэдий өндөр чиг
Эндээс бол харагдахгүй
Хүсэл хэдий хүчтэй ч
Харин энд бол мэдрэгдэхгүй
Харанхуйгаас гэрэлд уусах шиг
Хорвоог орхиод би явсан
Хувь тавилан өөрөө намайг
Хүслээс минь суллаж чөлөөлсөн
Салж нийлэх хорвоогын
Санкара надад байхгүй
Хүслээс минь суллаж чөлөөлсөн
Салж нийлэх хорвоогын
Санкара надад байхгүй
Эрт орой хэзээ нэгэн цагт
Энд чи ирэх нь гарцаагүй
Хайраас өөр энд юу ч гүй ч
Харин чамд бол ойлгомжгүй
Дурлаж явсан намайг
Дуу болоод ирэхийг чи мэдэхгүй
Хүсэл үгүй болсон сэтгэл минь
Хорвоод дуу болон очно
Бүх юмс өөрчлөгдөх болхоор
Би чамтай дахиад л учрана…
Харанхуйгаас гэрэлд уусах шиг
Хорвоог орхиод би явсан
Хувь тавилан өөрөө намайг
Хүслээс минь суллаж чөлөөлсөн
SANKARA
Fate made me
forget about this love
For one who is in heaven;
There is no need to miss her
I can not see from here
Even the highest mountains
I can not feel from here
Your desire or misery
Like a shadow fades into the light
I left this world with you behind
My Fate itself unchained my soul
Free from the desire I was bound
Sankara don't exist now
In this world I live anymore
And you will be here
Someday and somehow
Nothing is here, but love
And It ‘s pity that you are not here
Someday my love will come to you
As a song but you wont feel it
Like the shadow fades into the light
I left this world with you behind
Since Everything is arising and passing away
Together we shall meet again
Like a shadow fades into the light
I left this world with you behind
My Fate itself unchained my soul
Free from the desire I was bound